Сургалтын хөтөлбөр
1-5 ангидаа элсэлт авч байна
Цөм хөтөлбөрийн дагуу хичээл явагдах ба нэмэлтээр математик, програмчлал, шинжлэх ухаан, зураг, спортын дугуйлангуудад улирал бүр ээлжлэн солигдож тухайн жилдээ бүх дугуйланд хамрагдсан байх болно.
Мэдлэг дамждаггүй харин бүтээдэг. Суралцагч нь мэдээллийг сонссоны дараа өөрөө биечлэн оролдож дадлагажсаны үр дүнд мэдээлэл мэдлэг, чадвар болж бүтээгддэг. Тиймээс хүүхэд гэнэтхэн мөрөөдөлтэй болчихдоггүй. Тэд мэдлэг, чадвар, боломждоо тааруулан мөрөөддөг учраас хүүхдийг сайн сургах хэрэгтэй. Мэдлэг тэлж чадвар нэмэгдэх тусам мөрөөдөл нь дагаад томордог юм. Суралцахуйн гол цөм нь сурагчдад сэтгэл өгснөөр тэд байгалиас заяасан танин мэдэх хүслээрээ сонирхож эхэлдэг. Анги хамт олноороо хөгжүүлэн сургалтад явснаар сурагч дутуу мэдрэмж авдаггүй. Олон талын дугуйлан сургалтад хамрагдсанаар таны хүүхэд өв тэгш боловсролыг олж авахаас гадна шинжлэх ухаан компьютер Кодын мэдлэгийг орчин үеийн шийдлээр суралцах болно. Манай сургуульд элссэнээр таны хүүхэд бүх хөгжүүлэх сургалтад хамрагдах бөгөөд маш сайн дадлагажиж суралцах болно.
Сургалтын төлбөр
Бүх сургалт,
дугуйлан нийлээд
1 Жилийн
5,900,000₮

Цөм хөтөлбөрийн хичээл сургалт

Урлаг, спортын дугуйлан

Математик сонгон, ICT - код дугуйлан

Science-Шинжлэх ухааны дугуйлан


Нэг айлаас 2 хүүхэд суралцах тохиолдолд 1 хүүхэд нь 50% хөнгөлттэй



Нэг айлаас 3 хүүхэд суралцах тохиолдолд 2 хүүхэд нь 40% хөнгөлттэй

Улс нийслэлийн олимпиадын амжилтыг үндэслэн хөнгөлөлт олгоно
Хаяг байршил
Баянгол дүүрэг, 24-р хороо, Үйлдвэрийн төвийн бүс, Энгельс гудамж 50/7 тоот
Холбоо барих
91995040, 91199768 Facebook page: Asuri school
